Shuurhai zar

Дүрэм журам

Софт теннисний хос тоглолтын дүрэм

Хос тоглолт

11 бүлэг Теннисний талбай

(Теннисний талбай)

3. Теннисний талбай буюу Корт нь талбай, гадна талбай, бөх бат шон, дагалдах хэрэгслийн хамт байх ба эдгээр нь тоглолтод элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой.

Тайлбар1: Дүрэм3

1.Үндсэн хэрэглэлд торны шон, шүүгчийн сандлууд орно.

2.Дагалдах хэрэглэлд нь төмөр хайс, арын болон хажуугийн зогсоолууд, үзэгчдийн индэр, бие засах газар, төв барилга байгууламж, замын индүү, тугны шон, онооны самбар, тамирчдын суудал(зөөдөг ба зөөдөггүй суурин), усны том төмөр савнууд, шүршүүрийн тоноглол гэх мэт өөр бусад зүйл орно.

(Талбай)

4. Талбай нь тэгш өнцөгт тэгш хавтгай гадаргуутай байна. Талбай нь арын ба хажуугийн суурь шугамаар хязгаарлагдах ба дундуураа хөндлөн тороор хуваагдана.

- Талбайн шугам нь цагаан өнгөтэй, 5-аас доошгүй 6-аас дээшгүй сантиметрийн өргөнтэй байна.

- Талбайг ус тогтохооргүйгээр налуу байх буюу төв дунд хэсэг нь өндөрдүү байна. Талбайн арын буюу нүүрний шугамны өргөн нь 10см-ээс илүүгүй байна.

(Талбайн зураглал)

5. Талбайн дагаж мөрдөх ёстой стандарт хэмжээ.

 

 

 

 

 

 

 

Шугамны нэр Тэмдэглэгээ Урт
Хажуугийн шугам AC,BD 23,77м
Нүүрний шугам AB,CD 10,97м
Давуулалтын хажуугийн шугам EG,FH 12,80м
Давуулалтын шугам EF,GH 8,23м
Давуулалтын төвийн шугам MN 12,80м
Төвийн тэмдэгт R,S 0,15м

 

Тайлбар2: Дүрэм5

1. Нүүрний шугамын төвийн тэмдэгт нь талбайг уртааш нь хоёр тэнцүү хэсэгт хуваасан шугамын үргэлжлэл юм.Тор нь талбайг дундуур нь хөндлөн хуваадаг. (ХҮ) ХҮ шугам нь AC, EG, MN, FH, BD шугамнуудыг тэнцүү хоёр хэсэгт хуваадаг.

2.Төвийн тэмдэгт нь талбайн нүүрний шугамны гадна талаас дотор талруу нь тэгш өнцөгт үүсгэн тогтсон 15 см урт шугам байна.

(Талбайн гадаргуу)

6.Талбайн гадаргууг нь шороо болон өөр бусад зүйлээр хийнэ.

(Талбайн гадна тал)

7.Талбайг хүрээлсэн зайг гадна талбай гэнэ. Энэ нь тоглолтын үед саад болохооргүй тоглолтын талбайгаас ижил зайд төмөр хашаа юм уу арын болон хажуугийн хашлага босгож хийнэ.

2.Дээрхи зай нь нүүрний шугамнаас 8м-ээс багагүй, хажуугийн шугамнаас 6м-ээс доошгүй байх ёстой.

3.Хоёр талбайн хоорондын зай нь 5м-ээс доошгүй байна.

(Торны шон)

8.Торны шонг мод болон төмрөөр хийхийг зөвшөөрдөг. Модон шонгийн хөндлөн огтлол нь 12см2 байна. Төмөр шонгийн тойргийн диаметр нь 7,5см байна.

Тайлбар3: Дүрэм8

Шонгийн өөр нэг чухал зүйл бол торны төмөр утсыг тогтоож байх бөх дэгээ татлага юм.

(Торны шонгийн байрлал)

9.Торны шонг талбайн голын хөндлөн шугаманд босоо нүүрний шугамнаас гадагш ижил зайд байрлуулна.

2. Хоёр шонгийн хоорондын зай нь 12.80м байх ба өндөр нь 1.06м байна.

(Өндөрлөгийн шүүгчийн сандал)

10.Талбайн шүүгчийн сандал нь 1.5м өндөрт, торны шонгоос 60см-ийн зайд байна.

Тайлбар4: Дүрэм 10

Өөрөөр хэлбэл торны шонгийн байрлаж байгаа хөндлөн зурааснаас шүүгчийн сандалны нүүр хэсэг нь шүүлт явуулахад тохиромжтой байхаар 60см зайд байрлуулна.

III бүлэг. Хэрэгсэл

(Торны толорхойлолт)

11.Тор нь:

-Өнгө:         Хар

-Өндөр:       1.06м

-Урт:            12.65м

-Нүх:            3.5см-ээс ихгүй байх

-Төмөр утас: 15м урттай 4.5мм диаметртэй

-Татлагын төмөр утас нь торны орой хэсэгт 5-6см өргөнтэй тод цагаан өнгийн бүрээстэй байна.

(Торны өндөр)

12. Тор нь 1.06м өндөртэй.Хажуугийн нэг шугамнаас нөгөө шугамруу хөндлөн сунаж байрлана.

2. Торны 2 үзүүр нь шонд бэхлэгдсэн,доод ирмэг нь талбайн гадаргууд хүрж байх ёстой.

Тайлбар 5:Дүрэм 12

Заримдаа тор нь дүрмэнд тохирохгүй сул татагдсан байдаг.Иймд торынг тохирох хэмжээнд нь чангалах ёстой.

(Бөмбөг)

13.Бөмбөг нь цагаан өнгөтэй,хийгээр дүүрсэн байна.

Бөмбөг нь:

1.Диаметр: 6.6см

2.Жин :30-31 гр

(Бөмбөгны ойлт)

14.Бөмбөг нь тоглолт эхэлхээс өмнө 1.5м өндөрөөс унагаахад 65-80 см өндөрт ойж байх ёстой.

Тайлбар 6: Дүрэм 13

Албан ёсоор зөвшөөрөгдсөн бөмбөгний өнгө нь цйгаан юумуу шар байна.Үүнээс гадна тоглолтонд бөмбөгний өнгийг заагаагүй тохиолдолд тэмцэнийг цагаан өнгөөр яьуулна.Тоглолтын бөмбөг өөр ямар нэг өнгөтэй байх ёсгүй,үндсэн өнгийг хадгална.

(Цохиур)

15.Цохиур нь:

1.Цохиурийг мод,төмөр эсвэл өөр материалаар хийнэ.

2.Нийт 69 см урттай.

3.Их бие нь зууван хэлбэртэй урт нь 32см Өргөн нь 22см байна.

4.Бариул 37см урттай байна.

Тайлбар7:Дүрэм 15

1.Энэхүү тодорхойлолт нь хаа ч хүчин төгөлдөр байна.

2.Хэтэрхий ойлттой материалаар цохиурны утасыг хийхийг хориглоно.Үүнийг шүүгчид хянана.

6-р бүлэг Тоглогч

(Тоглогчийг удирдан чиглүүлэх )

16.       Тоглогч дараах ёс зүйг мөрдөнө.

1.Тоглогч тоглолтын турш нэг цохиур хэрэглэнэ.

2.Тоглогч шүүгчийн шийдвэрийг дагаж мөрднө.

3.Тоглогч тоглолтын туршид ямарч завсарлага авахгүй.

Байр солих болон шувтйрагын тоглолтын өмнө дарагийн үеийн тоглолт хүртлэх хугацаанд 1 минутын амралт авч дарагийн үеийн тоглолтоо эхлүүлнэ.

Тайлбар 8: Дүрэм 16 (3)

Тоглогч нь тоглолт эхлэхээс дуусах хүртэл завсарлагагүй тоголно.Мөн дагаж мөрдөх ёстой үүргийг нь сануулж байна.

1.Давуулалт хүлээн авагч бэлэн болтол давуулагчийн давуулалтыг саатуулна.

2.Давуулагч давуулалт хийх гэж байхад давуулалт хүлээн авагч байраа эзлэхгүй    байхад.

3.Зориудаар тоглолтыг сунжруулах.

4.Тоглогч тоглолт явагдаж байх үед хамтран тоглогчтойгоо ярилцах,залхаах,саад болох.

5.Нэг үе (game) дууссаны дараа гарч ирэхгүй тоглохгүй байх.

6.Тоглолтын явцад цохиураа сэлбэх,засварлах

(Талбайн байрлал)

17.Тоглогчид талбайн ёс заншилыг сайн эзэмшсэн байх ба дараах журмыг мөрднө.

1.Тологч тоглолтын эхнээс дуустал нь тоглолтын журмыг дагаж мөрднө.

2.Өрсөлдөгчдөө төвөг удах,чанга орилох,дуу авиа ,хэрүүл шуугиан гаргахгүй байх.

Тайлбар 9:Дүрэм 17(1)

Тоглотын эхлэлд болон төгсгөлд тоглогчид,шүүгчид СТ- ий дүрмэнд заасны дагуу харилцан бие биетэйгээ мэндэлнэ.

            ( Хос тоглогч )

18. Тоглотонд 2 хос оролцох ба хоёр хоёроороо хоорондоо тоголно.

2.   Бөмбөгийг эсрэг хосынхаа аль нэгрүү ээлжлэн цохиж тоголно.

(Давуулагч ба тал сонгох )

19.Тоглолт эхэлхээс өмнө давуулалт гүйцэтгэх эсвэл давуулалт хүлээн авхаа  шодож сонгосон байна .

Тайлбар 10: Дүрэм 19

Давуулалт хийх ба давуулалт хүлээн авхаа софт теннисний шүүлтийн дүрмэнд заасны дагуу сонгоно.

(Тоглолт эхлэх ба дуусах )

20.Шүүүгч  тоглотонд  бэлтгэхийг зарлахад тоглогчид тустусын байрыг эзлэнэ.Ингээд шүүгч тоглолт эхэлэснийг”Play ball” гэж зарлаж тоглолтыг эхлүүлнэ.

2.  Сүүлчийн үеийн тоглолт дуусахад шүүгч ”Game set” гэж хэлж тоглолыг дуусгана.

(Тоглотын оноо)

21.Хосуудын аль түрүүж 4 оноо авсан нь зөвхөн тэр үеийн тоглолтонд хожно.Хоёр хос аль аль нь 3:3 оноо авсан тохиолдолд “Duece” буюу тэнцүү гэнэ.

2.  Хосуудын аль нэг нь тэнцүү тохиолдлоос оноо авахад”Advantage” илүүгээс гэнэ.Урьд нь оноо авсан хос дахин оноо нэг оноо авасан тохиолдолд тэд сая хожих болно.Хэрэв илүү болчхоод байгаа тохиодолд эсрэг тоглогч нь оноо авбал“Duece”  буюу адил болно.Энэ мэтээр ахин дахин тэнцүү болох нь аль нэг хос адилаас нэг оноо авчихаад  дараагийн оноог авч чадахгүй алдахтай холбоотой юм.

3. Шувтаргийн тоглотонд хэн түрүүлж 7оноо авсан нь тухайн тоглоллтонд хожно.Хэрэв – хос адилхан 6:6 оноотой байвал дээрхийн адил “Duece” буюу тэнцүү гэж хэлнэ.

(Тоглот явуулах хамгийн их үеүд)

22.Тоглолтыг дээд тал нь 7-9 үеэр явуулна.хэдий тийм боловч тухайн тэмцээн зохион байгуулагчид онооны өөр тогтолцоог ашиглаж болно.

2.  7 үеэр тоглож байгаа бол хэн түрүүлж 4 үеийн тоглолтонд хожил авсан нь  9 үеэр тоглож байгаа бол хэн түрүүлж 5 үеийн тоглолтонд хожил авсан нь тус тус хожно.

Тайлбар 11: Дүрэм 22

Тэмцээн зохион байгуулагчдын хэлэлцээрээр хэрэглэх тоглолтын өөр тогтолцоо нь 5 үетэй эсвэл сэтгэл хөдөлгөсөн олон үетэй тоглолтуудыг зохионы явуулна. Мөн тэмцээн зохион байгуулагчид гарцаагүй шаардлагатай тохиолдолд нэмэлт дүрэм 2 ашиглана.

 

Давуулалт ба талыг солих

23. Тоглолт бүрийн дараа давуулагчид ба давуулалт хүлээн авагчид солигдоно. Сондгой тоотой үеүд дуусах болгонд хосууд байраа солино.

Шувтаргын тоглолтод хосууд 2 оноо бүрт давуулалтаа солино. Харин байраа эхний 4 онооны дараа солих ба түүнээс хойш 4 оноо тутам байраа сольж байна.

2. Хэрэв тоглогчид байр болон давуулалтаа солихдоо алдаа гаргасан тохиолдолд тэр чигээр нь тоглуулаад дараагийн онооноос байр болон давуулалтыг зөв дараалалд нь оруулна. Гэхдээ урьд нь авсан бүх оноо хүчин төгөлдөр байна.

Тайлбар 12: Дүрэм 23.2 болон 27.

Алдаатай буруу байрлалаас болон давуулалтаас бөмбөгийг давуулаад эхний бөмбөг нь гарсан тохиолдолд тэр даруйд нь алдааг засна. Нэг дэх давуулалт амжилттай болсон тохиолдолд тоглолтыг зогсоохгүй цааш нь үргэлжлүүлнэ. Тоглолтын алдааг сайтар хянаж байх ёстой.

Давуулагчид ба давуулалт хүлээн авагчид

24. Хосууд торны хоёр талд өөд өөдөөсөө харсан байрлал авна. Хосуудын бөмбөгийг гартаа авсан давуулагч нь давуулалт хүлээн авагч руугаа анхааруулж дуугарна.

Давуулалт

25. Давуулалт гүйцэтгэх давуулагч нь бөмбөгийг давуулахдаа нэг гараараа бөмбөгөө дээш нь шидээд газар унахаас нь өмнө цохиураараа цохино. (Талбайн гадна байрлана.)

Тайлбар 13: Дүрэм 25

Тоглогч давуулалтыг хийхдээ нэг гараас хийнэ. (Бөмбөг цохиураа тус бүр нэг гартаа барина. )

Давуулалтыг аль тоглогч эхэлж хийх вэ?

26. Хос тоглогчдын аль нэг нь давуулалтыг хийж тоглолтонд оруулах ба тоглолтын турш хоёр хоёр давуулалтыг ээлжлэн хийнэ.

Тоглолтын туршид давуулалтыг андуурахгүй, зөв дараалалтай хийнэ.

2. Давуулалт хийх үед давуулагчийн болон давуулалт хүлээн авагчийн хамтран тоглогч хос нь талбайн нүүрний шугамны дотор болон гадна, хажуугийн шугамнаас дотогш дурын байрлалд зогсоно.

Давуулалтын дараалал

27. Давуулалт хийх журам:

1) Давуулагч давуулалтаа диагналаар эсрэг талын давуулалтын талбай руу эхний онооны давуулалтыг хийхдээ өөрийн талбайн төвийн тэмдгийн баруун гар талаас, дараагийн онооны давуулалтыг зүүн гар талаас хийнэ.

2) Хэрэв эхний давуулалтаа алдвал хоёр дахь давуулалтаа хийнэ.

2. Хэрэв давуулалтын дарааллын алдааг олж мэдвэл алдааг дараагийн онооны тоглолтоос засна. Гэхдээ өмнөх бүх оноо хүчин төгөлдөр байна.

3. Хэрэв шийдвэрлэх оноо бол дахин тоглуулна. (Оноо биш) Давуулагчид хоёр давуулалт хийлгэнэ.

4. Тоглолт эхлэх үед хосууд хэн нь эхэлж давуулалт хийхээ шийднэ. Тухайн тоглогч тоглолтын турш давуулалтыг хоёр хоёроор нь хийнэ.

5. Шувтаргын тоглолтод дараах тогтолцоог мөрдөнө:

1) Тоглогч бүрийн, хосуудын аль аль нь хоёр удаагийн давуулалт гүйцэтгэнэ.

2) Тоглогчдоос түрүүлж хоёр давуулалт хийх нь дүрэмд заасны дагуу талбайн баруун гар талд байрлана.

3) Хэн эхний 1 онооны давуулалтыг хүлээж авсан нь 3, 4 онооны давуулалтыг гүйцэтгэнэ.Харин  эхний 2 онооны давуулалтыг хийсэн тоглогч 3 дахь онооны давуулалтыг хүлээж авна. Хосууд эхний хоёр ононы давуулалтын дараа байраа солино. Үүний дараа 4 оноо тутамд байраа сольцгооно.

Тайлбар 14: Дүрэм 27.5

Шувтаргын тоглолтын давуулалтын талаар ойлгуулахын тулд үе шатаар тайлбарлая:

1.А тоглогч  нь эхний 2 онооны давуулалтыг гүйцэтгэнэ. (Давуулалт байр солих)

2.С тоглогч 3,4 онооны давуулалтыг гүйцэтгэнэ.(Давуулалт солино)

3.В тоглогч 5,6 онооны дадуулалтыг гүйцэтгэнэ.(Давуулалт болон байраа солино)

4.D тоглогч 7,8 онооны давуулалтыг гүйцэтгэнэ.(Давуулалтаа солино)

Үүний дараа давуулалтын дараалал энэ мэтчилэнгээр 1-ээс эхэлж давтагдана.

Давуулалт болон давуулалт хүлээн авах дараалал тоглолтын туршид солигдохгүй байх ёстой.

(Давуулалтын байршил)

28. Давуулагч нь давуулалтыг нүүрний шугамын араас, төвийн тэмдэг ба хажуугийн шугам хоёрын хооронд дурын цэгээс хийнэ.

(b)

(a)

 

 

 

 

Төвийн тэмдэгт

                                               Хажуугийн шугам

1.Зурганд талбайн давуулалт гүйцэтгэх хэсгүүдийг үзүүллээ.((a), (b) үсгээр тэмдэглэн үзүүлсэн талбайн дурын хэсгээс давуулагч давуулалтыг эсрэг талын давуулалтын талбай руу хийнэ)

Энэ нь бөмбөгөө шидэх, алхах, үсрэх зэрэгтэй холбоотой бөгөөд дээрхи үйл хөдлөлүүд нь тухайн тогтоосон талбайд хийгдэнэ.

2.Давуулалт хийх үед давуулагч тогтоосоон талынхаа шугамыг давах, аль нэг хөлөөрөө давж гишгэхээс бусад тохиолдолд алдаанд тооцохгүй.

(Давуулалтын хугацаа)

29. Шүүгч дохио өгсний дараа давуулагч давуулалт хүлээн авагчаа хянаж давуулалтаа саатуулалгүй хийнэ.

(Давуулалт тор црхиж орох)

30. Давуулалт тор цохиж орох нь:

(1)Давуулагчийн гаргасан алдаа Дүрэм 29-ийг зөрчих. Давуулагч алдаа гаргасан эсэхээ шүүгчийн шийдвэрийг хүлээлгүйгээр мэдэж болно.

(2)Давуулсан бөмбөг тор болон торны шонг цохих эсвэл

а. Унах ёстой талбайдаа унасан эсвэл

b. Давуулалт хүлээн авагчийн цохиур болон биед талбайд унахаас өмнө хүрэх, гадаа шүүгчийн сандал, төмөр хайсанд хүрэх эсвэл

c. Давуулагчийн цохиур (үүнд цохиур гараас унах) бие хүрэх эсвэл торон дээгүүр өнгөрөх эсвэл торны шонгийн урд талбайд унах эсвэл гадаа талбайд унах, шүүгчийн сандал онох, хайс хашаа онох эсвэл

(3)Давуулалтыг хүлээн авагч давуулалтыг дээрх байдлаар хүлээн авсан тохиолдолд шүүгч эцсийн шийдвэр гаргана.

a. Тоглолтыг түр зогсооно. Яагаад гэвэл энэ нь шүүгчийн алдаа; эсвэл

b. Тоглолтыг түр зогсооно. Санаандгүй тохиолдолд; эсвэл

c. Хосуудын аль аль нь тэнцүү байгаад нэг нь оноо алдах; эсвэл

d. Давуулах дохиотой зэрэг орох ба гарах; эсвэл

(4) Шүүгч давуулалтыг орсонд тооцсон тохиолдолд ямарч үед хүчин төгөлдөр байна.

Тайлбар16: Дүрэм 30

1.(1)-ийн тухай. Энэ тохиолдолд оноо авахгүй харин бөмбөг давуулалтын талбайд орсон, ороогүй аль нь ч бай давуулагч дахин давуулалт гүйцэтгэнэ.

2. “Давуулалт хүлээн авахаас өмнө” гэсэн үгийг тайлбарлавал (3) давуулагчийн гараас бөмбөг шидэгдэн давуулалт хийгдэхээс давуулалт хүлээн авагч бөмбөгийг цохих хүртэл бөмбөг талбайд 2 удаа ойхыг хэлнэ.

3. (3)а. нь давуулалт хүлээн авагчид тоглолтыг дахин өөрөөр эхлэхэд ашигтай байдаг. Энэ үед шүүгч ерөнхий шүүгчийн саналыг харгалзана. (Энэ байдалд шүүгчид дүгнэлт хийж шийдвэр гаргана)

4. “Санаандгүй хүнрэлүүд” (3)b. тайлбарлавалтоглолтыг түр зогсоох шалтгаан нь өөр талбайн тоглолын талбайд орж ирэх болон тоглогчдоос талбаыг орхиж явсан тохиолдолд түр зогсооно.

Бөмбөгнөөс болж тоглолтыг түр зогсоох шалтгаан нь тоглолтын бөмбөг өөр талбайд, нөгөө талбайн бөмбөг эсрэг талбайд орж ирсэн үед тоглогчоос шалтгаалах нь тоглолтонд оролцож байгаа тоглогч тоглолтыг орхиж явах тохиолдлуудад тоглолтыг түр зогсооно.Тоглолтонд ганцхан бөмбөг хэрэглэдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

(Давуулалтын алдаа)

31.ДАвуулалтанд дараах алдаанууд гарч болно:

1.Давуулагчийн давуулсан бөмбөг шуудөөрийн талбайд унах болон Дүрэм 30-2т заасантай адил

2.Давуулагч бөмбөгийг дээш шидээд цохж давуулж чадаагүй тохиолдолд

3.Хоёр бөмбөг зэрэг дээш нь шидэж давуулах эсвэл 1 бөмбөгөө дээш нь шидээд давуулалт дуусагүй байхад нөгөө бөмбөг газар унах

4.Бөмбөгийг цохиураар цохихоос өөр ямар нэгэн байдлаар давуулалт гүйцэтгэх

5.Давуулагчийн бөмбөг шууд шүүгчийг,шүүгчийн сандалыг,багаж хэрэгсэл,үйлчилгэний тоног төхөөрөмж ,хамран тоглогчийнхо бие,цохиурийг цохих

6.Давуулагчийн давуулсан бөмбөг тор болон торны шонг цохиод буцаад давуулагчийн цохиур болон биед хүрэх эсвэл цохихосоо өмнө талбайд болон талбайн гадна унах.

7.Давуулагчийн давуулсан бөмбөг тор болон торны шонг цохих мөн давуулагчийн цохиур (үүнд давуулагчийн цохиур гарнаас мутарч цохих бас орно) эсвэл өөрийх нь биед хүрэх ,бөмбөг торыг давсан боловч давуулалтын талбайн гадна болон талбайн гадна унах,шүүгчийн сандал,хайс хашлага цохих

8.Дүрэм 28 ийг зөрчсөн тохиолдолд

Тайлбар 17:Дүрэм 31

1.(2) –д мөн давуулагчийн давуулалтаа хийх гэж чармайсан боловч бөмбөгөө оноогүй байдал бас орно

2.(3)-ын талаар:Давуулалт гүйцэтгэхэд алдаанд хамаарахгүй тохиолдолд:Хэрэв тоглогч давуулалт гүйцэтгэж байх үед тоглогчийн халааснаас ямар нэг зүйл унавал үүнийг алдаанд хамааруулахгүй.

(Давхар гаргах)

32.Дараалан гадаа давуулах буюу эхний болон хоёр дахь давуулалт нь хоёулаа гадаа гарах тохиолдолд”double fault”буюу давуулагч тал 1 оноо алдна.

6- р бүлэг Давуулалт хүлээн авах

(Давуулалт хүлээн авах)

33.Давуулалт хүлээн авах нь,эсрэг талын тоглогчийн давуулсан бөмбөг давуулалтын талбайд унасан үед 2 дахь ойлтоос өмнө хариу цохино.

(Давуулалтыг хүлээж авах нь дараах журамтай)

34.Давуулалт хүлээж авагч нь доорхи журмын дагуу тоголно:

1.Давуулалт хүлээж авах үед хосууд нэг байрандаа тоглох буюу талбайн зүүн баруун хагаст байрлана.

2.Эхлээд баруун талын давуулалт хүлээн авагч давуулалт хүлээн авсан бол дарагийн давуулалтыг нөгөө нь(зүүн талын тоглогч нь) ээлжлэн хүлээн авна.

(Давуулалт хүлээж авахдаа оноо алдах)

35.Давуулалт хүлээн авагч доорхи шалтгааны улмаас оноо алдаж болно:

1.Давуулалт хүлээн авагч давуулагчаас амжилттай давуулсан бөмбөгийг буцааж чадахгүй алдвал

2.Давуулагчийн давуулсан бөмбөг талбайд унахаас өмнө давуулалт хүлээн авагчийн биед болон цохиуранд хүрэх

3.Амжилттай давуулсан бөмбөг талбайд 2 ойхоос өмнө давуулалт хүлээн авагчийн биед болон цохиуранд хүрэх

(In буюу Дотор)

36.Орсон “in” ба гадаа”out” гэсэн шийдвэрүүдийг гаргахын тулд бөмбөгийг унасан газрыг олж харж,тогтоох хэрэгтэй.

2.Бөмбөг зураасан дээр унавал,түүнийг шугамаар хязгаарлагдсан талбайд унасан гэж үзнэ.

(Тоглоын явцад оноо алдах)

37.Хосууд оноо алдах шалтгаан:

1.Хосуудын А тоглогчийн цохисон бөмбөг тор давахгүй болон Дүрэм 30-2,31-1,38-2 т заасантай адил байвал.

2.хариу цохисон бөмбөг шууд талбайн гадна,шүүгч,шүүгчийн сандал,багаж хэрэглэл,үйлчилгээни тоног төхөөрөмж болон хамтран тоглогчын биеийг болон цохиурийг цохих,Дүрэм 31-1 т заасны дагуу байвал

3.Хосуудын аль нэг нь бөмбөг талбайд ойхоос нь өмнө хариу цохилтыг хийхдээ алдах (үүнд:хариу цохисон бөмбөг шууд талбайн гадна,шүүгч,шүүгчийн сандал,багаж хэрэглэл,тоног төхөөрөмжийг онох)

4.Тоглотонд хэрэглэж байгаа бөмбөг тоглотийн үед тоглогчийн биед хүрэх болон Дүрэм 30-2а,31-5,6

5.Тоглогчийн цохиур,биеийн аль нэг хэсэгбөмбөг цохихоор хүчтэй савах үед болон цохисоны дараа тор, торны шонг санамсаргүй ба санаатайгаар давах тохиолдолд болон Дүрэм 30-2,31-7

6.Тоглогчийн цохиур болон биеийн аль нэг хэсэг өрсөлдөгч талын талбайд хүрэх

7.Тоглогчийн цохиур болон аль нэг хэсэг шүүгч,шүүгчдийн сандал,өрсөлдөгчдийхөө цохиур болон биед хүрэх

8.Тоглогч бөмбөг цохихдоо нэг удаагийн савалтаар нэгээс олон цохих,цохих үедээ бөмбөгөө цохиураар тогтоож авах,барьж авах

9.Тоглогч цохиур бөмбөгөө шидэх

10.Тоглотын  үед  талбайд өөр бөмбөг (тоглолтын) алчуур,малгай,гэх мэт зүйл унух болон хийсч орж ирснээс болж тоглогч бөмбөгөө цохиж чадахгүй  алдах.

11.Тоглогчийн цохиур,малгай болон хувцасны аль нэг нь биенээс нь хийсч унахдаа шууд тор,шон,шүүгч болон шүүгчийн сандал өрсөлдөгчийнхөө биед хүрэх мөн бөмбөг цохиурнаас цохиуранд хүрэх үедээ дээрхи зүйлсэд хүрсэн үед

12.Тоглогч өрсөлдөгчдөө санаатайгаар саад болох

Тайлбар18:Дүрэм 37

1.Шүүгч болон өндөрлөгийн шүүгчийн санал гэсэн нэр томъёо энэ хэсэгт тус тусийн агуулгатай орсон байна.

2.Хэрэв тоглогч бөмбөгийг нөгөө талын талбайд цохих гэж байгаад хүчтэй салхины улмаас тор цохиход тухайн тоглогч оноо алдана.

3.Хэдийгээр тоглогч тоглолтын явцад хүчтэй далайх болон савах үедээ эсрэг талынхаа гадна талбай болон, гадна талбайн шонд хүрснийг оноо алдахад тооцохгүйгээр тоглолтыг цааш үргэлжлүүлнэ.Үүнээс бусад өөр өрсөлдөгчдийн талбайд цохиур болон биеэр хүрэх, торонд хүрэх тохиолдолд оноо алдах болно.

4.Тоглолтонд ашиглагдаж байсан бөмбөг салхинд туугдан талбайн нэг талаас нөгөө талд орохоос бусад тоглогчийн санаатай үйлдлээр эсрэг талын талбай руу орсон тохиолдолд шүүгч тухайн тоглогчид өрсөлдөгчдөө санаатайгаар саад болсон гэх үндэслэлээр торгох буюу эсрэг тоглогчид нь оноо өгнө.

5.Давуулалт хийх болон, давуулалт хүлээж авахдаа алдах.Дүрэм 32, 35-ийг хар.

6.Тоглолтын үед тоглогчийн хэрэглэж барьж байсан малгай, алчуур, эсвэл өөр ямар нэгэн юм нь талбайд унах болон цохиур, хөл, гар гэх мэт нь өндөрлөгийн шүүгчийн сандал, шүүгч болон шүүгчид, торонд хүрсэн тохиолдолд оноо алдана.

(Хариу цохилт)

38. Бөмбөгийг амжилттай буцааж цохих. Үүнд:

1.Бөмбөгийг хариу цохиход бөмбөг тор, шонг шүргэх буюу хүрээд эсрэг талын өрсөлдөгчийн талбайд унасан тохиолдолд болон Дүрэм 32.

2.Цохисон бөмбөг гадна талбай дахь торны шонг мөргөөд буцаад эсрэг талын талбайд унасан тохиолдолд

3.Талбайд унасан бөмбөг эргэж тор болон шонг мөргөөд буцаад эхний ойсон талбайдаа унасан тохиолдолд

4.Цохисон бөмбөг талбайд унасан малгай, алчуур болон бөмбөгийг оносон тохиолдолд. Гэвч ингсэн тохиолдолд тухайн тоглолтыг дахин тоглуулна.

(Оноонд үл тооцох)

39.Оноонд тооцохгүй буюу “No count” нь Дүрэм 30-д зааснаас өөр бусад тохиолдолд байна.

Үүнд:

1.Тоглогч шүүгчийн алдаатай шүүснээс болж түр зогсох(саатах)

2.Тоглогчийн нөхцөл байдлаас хамаарч шүүгчийн шийдвэрээр тоглолт түр саатах

3.Хосууд нэгэн зэрэг оноо алдсан тохиолдолд өндөрлөгийн шүүгчийн эцсийн шийдвэрийг хүлээнэ.

4.Зайлшгүй онц шаардлагатай үед өндөрлөгийн шүүгч “No count” гэнэ.

Тайлбар19: Дүрэм 39

1.Тоглолт шүүгчийн алдаатай шүүлтээс болж зогссон тохиолдолд эхний тоглолтыг үл тооцно. Шүүгч эхний тоглолтын шүүлтэндээ дүгнэлт хийж эцсийн шийдвэрийг гаргаж тоглолтыг цааш үргэлжлүүлнэ.

2.Тоглогчийн нөхцөл байдлаас хамаарч гэдгийг тайлбар 15-4-өөс үзнэ үү.

3.Зарим тэмцээнд тоглогчдод тухайн тоглолтонд нэг л бөмбөг сунгаж тоглох эрх олгодог. (албан ёсоор нэг) Хэрэв тоглолтын явцад тухайн тэмдэг тавьсан бөмбөг өөр бөмбөгөөр солигдсон байвал тэмдэгтэй бөмбөгөө олж тоглолтонд оруулах ба өмнөх бүх оноо хүчинтэй хэвээр байна.

5-р бүлэг Тэмцээн

(Тэмцээн)

40. Тэмцээний төрөл, сугалааг тэмцээн зохион байгуулагчид шийдвэрлэнэ.

(Тэмцээний төрөл ба журам)

41. Тэмцээн доорхи төрөл хэлбэрээр явагдана.

1. Төрөл          2.Хэлбэр

A. Хос                                                             A. Тэмцээн

B.Багийн                                                         B. Тойргийн

a. Тойргийн                                                    C. Холимог А ба В

b. Хасагдах

Тайлбар20: Дүрэм 41

Тэмцээнийг холимог хэлбэрээр зохион явуулах нь тэмцээнийг зохион байгуулагчдаас шударга шийд гаргахыг шаардах ба богино хугацаанд зохион явуулах боломж бүрдүүлдэг.

(Ялагчийг тодруулах)

42. Тэмцээнд ялагчийг дараах журмаар шалгаруулна.

1. Тухайн тэмцээний турш хожил авсан хос болон баг

2. Багийн төрлөөр хасагдах журмаар тоглоход багуудаас ижил тооны тамирчид тохиролцон, дүрмийн дагуу дэс дараалалтайгаар тоглох ба огт хожигдоогүй баг болон хос ялагчаар тодорно.

3. Багийн тойргийн тоглолт нь: Баг бүрээс ижил тооны сондгой тоотой тоглогчид тогтоосон дүрэм, дэс дарааллын дагуу тоглох бөгөөд их хожил авсан баг нь хожигч болно.

4. Тойргийн тоглолт гэдэг нь ялагчдийг: Хоёр болон түүнээс олон хос тоглогчид болон багууд адилхан ялалттай тохиолдолд дараах журмаар тоглоно.

А. Баг болон хосуудын хожлын үзүүлэлт нь адилхан байгаа үед хэн хожсон нь дээш гарна.(дараагийн тоглолтонд оролцох буюу ялагчаар тодорно)

В. Гурван хос болон түүнээс дээш хосууд, багууд оролцож үзүүлэлт нь ижил байгаа үед шийдвэрийг гаргахдаа тухайн хосууд болон багийн үзүүлсэн амжилтын дунджаар нь тогтоох.

С. Хэрэв дээрхи хоёр байдлаар шийдэх боломжгүй гэж үзвэл, баг болон хосуудын үзүүлэлт нь ижил болсныг доорхи байдлаар шийдвэрлэнэ.

а. Хос тоглолтыг

Нэгдүгээр зүйл- Хосуудын хожигдсон ба хожсон үеийн”Game” нийлбэр дүнг өөр бусад хосуудынхаас хэр их зөрөөтэй байгаагаар шийдвэрлэх

Хоёрдугаар зүйл- Хосуудын үе дотрох хожсон ба хожигдсон онооны нийлбэр дүнгээр шийдвэрлэх

в. Багийн тэмцээнийг

Нэгдүгээр зүйл- Багийн хосуудын авсан хожил ба хожигдлын нийлбэр дүнгээр

Хоёрдугаар зүйл- Багийн хосуудын нийт хожил ба хожигдлын үеийн нийлбэр дүнгээр

Гуравдугаар зүйл- Багийн хосуудын хожсон ба хожигдсон нийт онооны зөрүүгээр шийдвэрлэнэ.

Хэрэв эдгээр арга замаар шийдвэрлэж болхооргүй бол тэмцээний зохион байгуулагчид харилцан хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өөр ямар нэгэн арга замаар асуудлыг шйидвэрлэнэ.

Тайлбар21: Дүрэм 42

1. (1)-ийн тухай

Багийн тоглолт болох үед багийн тэмцээний дүрэмд зааснаас бага буюу багийн тэн хагасаас илүү нь байхгүй тохиолдолд Ерөнхий шүүгч болон тоглолтыг зохион байыгуулагчид байхгүй байгаа тоглогчдыг ирэхэд нь тоглолт эхлэх зааврыг өгнө.(Хэдийгээр тоглолт эхлэхээс өмнө тоглогчдод заавар өгдөг ч тэдгээр нь тоглогчид болон хосууд нь өөр өөрийн өвөрмөц онцлог, чадвараас шалтгаалж харилцан адилгүй хүлээж авдаг). Энэ тохиолдолд хосуудаас ганцаарчилсан тоглолтод сайныг нь сонгож оруулна.

2.(4)-ийн тухай

(1). “Зөвхөн хосууд ба багуудын үзүүлэлт нь ижил бол” В-д зааснаар “Хосууд ба багуудын үзүүлэлт нь ижил бол” эдгээр нь зөвхөн “Хэрэв зөвхөн багууд ба хосуудын үзүүлэлт нь ижил байгаа бол” Аврагын төлөө тойргийн ситемээр тоглоно.

(2). Хэдэн хос болон тоглогчид В-д заасны дагуу ижил байр эзэлвэл, дараагийн хосууд болон багийн тоглолтын хожлын үзүүлэлтэд үндэслэж шийдвэр гаргах ба өмнөх шийдвэрийг тооцохгүй.Хоёр хос ба багийн тоглолтын үзүүлэлт нь дахин ижил болсон нөхцөлд А-г үндэслэж шийднэ.

(3). Тойргийн тоглолтын хос болон багийн тоглолтын үзүүлэлт нь ижил болсон тохиолдолд “Тооны зөрүүнүүд: Хожсон ба хожигдсон хосууд, алдсан ба авсан тоглолтын үеүүд, үеүүдэд авсан тооны үзүүлэлт” үндсэн дээр шийдвэрлэнэ. Хэрэв хоёроос дээш хос ба багууд тоглож байх үед үзүүлэлт нь ижил болсон тохиолдолд А,В,С гэсэн системүүдээр дүгнэнэ.

(4). “Тохирсон арга зам” гэдэг нь тэмцээнийг зохион байгуулагчид тэмцээний явцад доорхи журмыг чөлөөтэй сонгох явдал юм. Үүнд:

1.Шөвгийн тоглолтын үе

2.Тойргийн тоглолтонд оролцож байгаа хосууд болон багуудын нийлбэр дүнг харьцуулах (Хожил авсан алдсан үеийн тоог эдгээр үеүүдийн тооны харьцаа)

3. Шийдвэр гаргах. Тэмцээн зохион байгуулагчид тэмцээн эхлэхээс өмнө тэмцээнд оролцогчдод дүрмийн дагуух зөвлөгөөг заавал өгсөн байх ёстой.

(5). Тойргийн системээр тоглолтыг дуусгавар болгохын өмнө хосууд болон багийн аль нэг нь тодорхой учир шалтгааны улмаас тоглохгүй болсон тохиолдолд хос ба багуудад тэмцээнийг зохион байгуулагчид доорхи байдлаар хандаж ялагчийг тодорхойлно.

А. Багийн тоглолт

(а) Багийн тойргийн тоглолтод оролцох багийн байнгын гишүүдийн талаас илүү нь байхгүй болон гэмтэл авсан. Энэ үед багийн тоглолтын хос тоглолтод ганц тоглогчыг оролцуулахгүй ба хожигдол өгч урьдах амжилтуудыг нь үнэлэн дүгнэх болно.

(b) Тойргийн тоглолтод оролцох багийн байнгын тоглогчын талаас бага нь байхгүй үед (гэхдээ боломжтой бол багаасаа байхгүй хүнээ нөхөөд тоглож болно). Ерөнхий шүүгч болон тоглолтыг зохион байгуулж буй албан тушаалтнуудаас зохих зөвшөөрлийг авсны дараа тоглуулж болно.(Урьд нь хос байгаагүй тоглогчид ийм бадлаар хос болж тоглоход амжилт үзүүлэх магадлал бага байдаг гэдгийг анхаарахад илүүдэхгүй).

В: Хос

(a)    Тойргийн тоглолтын үед хосуудын нэг нь тоглолтыг цааш нь дуустал нь үргэлжлүүлж чадахгүй болсон тохиолдолд нөгөө хос нь ганцаараа тоглож болохгүй учраас өмнөх болон дараах тоглолтууддаа хожигдол хүлээх болно.

(b)   Тойргийн тоглолтын үед хосуудийн нэг нь тоглолтод хоцорч ирсэн тохиолдолд ерөнхий шүүгч болон тоглолтыг удирдан зохион байгуулж байгаа эрх мэдэл бүхий хүмүүсээс дараагийн тоглолтуудад оролцох зөвшөөрөл авч болно. Дээрхээс өөр яамр нэгэн асуудал гаргасан тохиолдолд еранхий шүүгч болон удирдлагынхан энэ асуудлыг дээд шатны хүмүүст тавина.

6-р бүлэг Шүүлт

(Талбайн албадууд)

43.Талбайн албатууд нь тэмцэнийг зохион байгуулагчдаас томилсон хажугийн болон талбайн шүүгчдээс бүрдэнэ.Мөн давж заалдах зөвлөлийг томилон ажиллуулж болно.Хэрэв шаардлагатай гэж үзвэл талбайн захирлыг (дарга) томилно.

2.Хажуугийн шүүгчдэд:Ерөнхий шүүгч,ерөнхий шүүгчийн туслах шүүгчид орно.Зарим тэмцээнүүдэд шонгийн ба торны нэмэлт туслах шүүгчид гэж байдаг.

3.Талбайн шүүгчдэд Өндөрлөгийн шүүгч,Туслах шүүгч,2 Шугамын шүүгчид орно.Мөн зарим тоглолтод туслах болон шугамын шүүгчдийг нэмж ажиллуулдаг.

4.Давж заалдах хороо нь Ерөнхий шүүгч,Ерөнхий шүүгчийн туслах шүүгч болон хорооны өрийн ерөнхий шүүгчдээс  бүрдэнэ.

5.Талбайн даргаар шүүлт хийж байгаа хүнийг томилох хэрэгтэй байдаг

Тайлбар 22:Дүрэм 43

Ерөнхий шүүгч ба талбайн шүүгчид нь өөр өөр албан тушаал ба эдгээр үүргийг нэг хүн давхар эрхэлж болохгүй.

(Талбайн албадууд тэдгээрийн үүрэг,үйл ажиллагаа,байрлал)

44.Талбайн албадуудын үүрэг:

(1)Хажуугийн шүүгчид нь (Хэрэв Давж заалдах хороог байгуулсан бол нэгдэж нэг дор ажилана) дүрэм тайлбарлах,дүрмийн дагуу гаргасан санал хүсэлт шийдвэрлэнэ.Хажуугийн шүүгчид нь мөн шаардлагатай гэж үзвэл Талбайн шүүгчдэд болон Талбайн даргад зохих заавар,зөвөлгөө өгнө.

(2)Талбайн шүүгчид тэмцээнд шүүлтийн гол үйл ажиллагааг явуулдаг бөгөөд шүүгчид нь хоорондоо байрлал,үүрэг,үйл ажиллагаагаараа ялгаатай.

А.Шүүгчдийн байрлал.(Зургаас үз)

Өндөрлөгийн шүүгч АС,ЕG,MN,XY

Туслах шүүгч BD,FH,EF,GH,XY

Шугамын шүүгч AB,CD

В.Шүүгчдийн дохио

Өндөрлөгийн шүүгч

Two bounds – 2ойх

Dribble – 2 цохих

Carry – барьж авах

Direct – бөмбөг тоглогчийг онох

Interference – саад болох

Body touch – биед хүрэх

Touch – хүрэх,цохих

Tip – шүргэх

Net over – тор давах

Net touch – тор цохих

Through – айлын талбйад орох

Foot fault – хөл зураас давах

Let – бөмбөг тор цохиж орох

No count – оноо биш(дундаа)

Foult – давуулалт алдах

Туслах шүүгч

Two bounds – 2ойх

Dribble – 2 цохих

Carry – барьж авах

Direct – бөмбөг тоглогчийг онох

Interference – саад болох

Body touch – биед хүрэх

Touch – хүрэх,цохих

Tip – шүргэх

Net over – тор давах

Net touch – тор цохих

Through – айлын талбйад орох

Foot fault – хөл зураас давах

Let – бөмбөг тор цохиж орох

No count – оноо биш(дундаа)

Foult – давуулалт алдах

Шугамын шүүгч

Direct – бөмбөг тоглогчийг онох

Foot fault – хөл зураас давах

Body touch – биед хүрэх

Tip – шүргэх

Foult – давуулалт алдах

С.Туслах шүүгч эсвэл шугамын шүүгчийн аль нэг нь байхгүй тохиолдолд өндөрлөгийн шүүгч тэмцэнийг бие даан шүүж явуулна.

D.Шугмын шүүгчийн тоо нэмэгдсэн тохиолдолд өндөрлөгийн шүүгч тэдгээрийн байрлалыг зааж өгнө.

(3)Талбайн дарга нь талбайн болон талбайнуудад болж бйагаа бүх үйл явцийг удирдаж явуулах ба шаардлагатай гэж үзсэн тохиолдолд талбайн шүүгчдэд заавар зөвөлгөө өгнө.

Тайлбар 23:Дүрэм 44 (2)

Дүрмийн 2т зааснаар шүүгчийн байрлал,дохиог Шүүгчийн дүрмэнд илүү тодорхой тайлбарлана.

 

b
 

 

 

(Дуудлага)

45.Өндөлөгийн шүүгч нь тоглотын эхнээс тоглотын үе шатуудын болон тоглолтын тооны харьцаануудыг хэлж танилцуулна.Үүнийг хавсралт 2,3 аас үзнүү

2.Өндөрлөгийн шүүгч онооны харьцааг хэлэхдээ хоёр талын тоглогчдын аль давуулалт хийж байгаа талынх нь онооннос эхэлж хэлнэ.тавигдах шаардлага

Тайлбар 24:Дүрэм45

ТОглот эхэлсний дараа Өндөрлөгийн шүүгчийн алдаатай шүүлтийг бусад шүүгчид,тоглогчид(багийн менежир,дасгалжуулагчид)мэдэлгүй өнгөрсөн тохиолдолд шүүгч тоглолтыг зогсоолгүй цааш үргэлжлүүлэх ба шүүлтийн алдаагаа эхний давуулалт амжилтгүй болсны дараа эсвэл дараагийн онооны тоглолт эхэлхээс өмнө засаж залруулна.

(Шүүгчид тавигдах шаардлага )

46.Шүүгч нь бусад шүүгчидттэй хамтарч шудрага хурдан,алдаа мадаггүй,зөв шийдвэрийг дүрмийн дагуу гаргадаг байх.

2.Талбай дахь шүүгчийн сандал дээр суусан шүүгчийг Өндөрлөгийн шүүгч гэх ба тэрээр талбай дахь бүхийл үйл явцыг даргална.Өндөрлөгийн шүүгч нь зөвхөн шүүгээд,бусад туслах шүүгчдийнхээ байрийг хувиарлаад зогсохгүй мөн тэдгээр туслах шүүгчдийнхээ шийдвэрийг нэгтгэн дүгнээд эцсийн шийдвэрийг зарлах үүрэгтэй.

3.Талбайн туслах болон шугамын шүүгчид нь өөрийн байрнаас өөр өөрийн дохиотойгоор Өндөрлөгийн шүүгчдээ шийдвэр гаргахад нь тусална.

4.Тоглотын дунд “time” буюу завсарлага хэрэгтэй болсон тохиолдолд Дүрэм 15- 3ийг зөрчсөн тоглолтыг түр зогсоох ба завсарлагын үргэлжлэх хугацаа нь урт биш байна.

5.Шүүгч нь хэдийд ч шүүлтийн дохиогоор гүйцэдгэнэ.

Тайлбар25:Дүрэм 46

1.Туслах шүүгч болон шугамын шүүгчд нь Өндөрлөгийн шүүгчид өөрсдийн байрнаас дохиогоор шийдвэрээ үзүүлнэ.Үүнийг Өндөрлөгийн шүүгч нэгтгэн дохиот дуудлагаар бусдад мэдэгднэ.

2.Энэ үйл явц нь маш хурдан явагдах ёстой бөгөөд хэрэв өөртөө итгэлтэйгээр зөв гэж үзсэн тохиолдолд Өндөрлөгийн шүүгч нь бусад шүүгчдийн дохиог хүлээлгүй шийдвэр гаргана.

(Дүгнэх)

47.Онооны хүснэгтийн бүтэцээс шалгаалж янз бүрээр бөглөнө.

Тайлбар26:Дүрэм 47

Хэрхэн дүгнэх аргиыг шүүлтийн дүрмээс үзнэ.

(Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэх)

48.Шүүгчийн шиидвэр илт алдаатай үед хос тоглогчдийн аль нэг,эсвэл багийн менежер,дасгалжуулагч болон тамирчид шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж болно.

2.Шүүгчийн шийдвэрийг цаг тухайд нь хожимдолгүй эсэргүүцэх

3.Шүүгчдийн шийдвэр илт алдаатай гэж үзсэн эсэргүүцэлд талбайн  шүүгчид хариу өгөөгүй тохиолдолд хажуугийн шүүгчдэд алдааг тайлбарласан хүсэлтийг тавьж давж заалдаж болно.

4.Хажуугийн шүүгчийн шийдвэр эцсийнх байна

5.Ямарч эсэргүүцэл шийдэгдсэний дараа тамирчид эвлэрэх ёстой.

6.Аль ч тглогч болон менежерүүд Шүүгчийг солихыг шаардах болно.

Тайлбар27:Дүрэм48

1.Өндөрлөгийн шүүгч дахин буруу шийдвэр гаргаагүй ч гэсэн шүүлтийг байнга анхаарч хянаж байх шаардлагатай

2.Хэдийгээр тоглогчид,багийн менежерүүд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн ч гэлээ талбайд баримтлах ёс журмыг чандлан сахих хэрэгтэй.

(Шийдвэр)

49.Өндөрлөгийн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд Өндөрлөгийн шүүгч бусад туслах шүүгчээ дуудаж хэлэлцэж зөвшилцөн үнэн зөв шудрага шийдвэрийг тоглогч болон менежер,дасгалжуулагч нарт мэдэгднэ.

2.Хэрэв алдаагүй гэж үзсэн тохиолдолд өндөрлөгийн шүүгч эсэргүүцлийн эсрэг шийдвэр гаргана.

3.Тоглогчид болон менежерүүдхажуугийн шүүгчдэд давж заалдхын тулд өогөх бичиг барина.Уг бичигтээ чухам Дүрмийн ямар хэсгийг хэрхэн зөрчсөнийг нь тодорхой бичсэн байна.Ингэж Хажуугийн шүүгчдийн шийдвэрийг гаргуулна

4.Хажуугийн шүүгчийн шийдвэр эцсийнх байна.

7-р Бүлэг  Нэмэлт дүрэм

(“Time”буюу завсарлага)

50.”Time”(тоглотыг түр зогсоох дуудлага) доорхи дохиолдлуудад хэрэглнэ.

1.Тэмцээнийг зохион байгулагчдийн ззаврын дагуу эсвэл шүүгчид хоорондоо зөвшилцөх шаардлагатай болсон.

2.Тоглотын үед санаандгүй осол гарах.Мөн Өндөрлөгийн шүүгчийн хайхрамжгүй байдлаас.

3.Тоглотын үед тоглогя гэмтэл авсны улмаас цааш тоглож чадахгүй болсон тохиолдолд тухайн тоглогчийн зөвшөөрөлтэйгээр тоглотыг түр зогсоох ба завсарлага нь 5 минутаас хэтрэхгүй байх ёстой.Хэдий тийм ч тухайн тамирчны өөрийгөө хянаж удирдах чадвар,нөхцөл байдлаас шалтгаалж Өндөрлөгийн шүүгч бусад шүүгчтэй зөвлөлдсөнөөр завсарлагын хугацааг сунгаж болно.

4.Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн болон давж заалдаж байгаа үед Өндөрлөгийн шүүгч тоглолтыг түр засарлуулна.

5.Мөн өөр бусад(эмч,үйлчилгээ) зөвлөлдөх шаардлагатай тохиолдлуудад тоглолтыг түр зогсоох буюу завсарлана.

Тайлбар28:Дүрэм 50

1.Өндөрлөгийн шүүгч “Time”өгөхдөө хамгийн бага хугацаагаар өгнө.

2.Цохиурын утас тасархад тоглолтыг түр зогсоодоггүй.Харин тоглогчдод тоглолт эхэлхээс өмнө нөөц цохиуртай байхыг хэлж сануулна.

(Дасгалжуулагч)

51.Дасгалжуулагчдад тоглотын үед зөвхөн байр солих болон шөвгийн тоглолт эхлэхийн өмнө тоглогчдоо зөвөлгөө өгхийг зөвшөөрдөг харин шөвгийн тоглолтын байр солих үед зөвшөөрдөггүй

Тайлбар 29:Дүрэм 51

Тоглогчид дасгалжуулагчаасаа зөвхөн байр солих болон шөвгийн тоглолтыг эхлэхээс өмнө зөвөлгөө авахаас гадна тоглот түр зогссон үед авч болно.Мөн дүрмийн 16-3т заасан үед авч болно.

2.Тэмцээнийг зохион байгуулагчид дасгалжуулагчын тамирчиндаа зөвөлгөө өгөх газарыг тогтооно.Нэгэнт зөвөлгөө өгөх газар тогтоогдсон байхад дасгалжуулагч болон менежер нь тухайн газарт тоглолтын хугацаанд байх ёстой.

(Тоглолтыг хойшлуулах ба дахин эхлүүлэх)

52.Цаг агаарыг буруу тооцоолсноос болж цаг агаар муудах болон өөр бусад шалтгаанаас болж тоглолтыг түр хойшлуулна.

2.Тоглолтыг дахин эхлүүлэхдээ өөр газар,өөр талбайд эсвэл дараа өдөр нь хуучин талбайдаа эхлүүлнэ.

Тайлбар30:Дүрэм 52

Хойшлуулагдсан тоглотыг дахин тоглуулах боломжтой болсон тохиолдолд өмнө тоглож байснаас нь цааш үргэжлүүлэн тоглуулна.

(Эргэлзээтэй асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэх)

53.Өндөрлөгийн шүүгч тоглолтыг дүрмийн дагуу явагдахгүй байна гэж үзвэл бусад туслах шүүгчдийг дуудаж зөвшилцөн шинэ шийд гаргана.Хэрэв өөр ямар нэгэн эргэлзээтэй асуудал гарч ирсэн тохиолдолд бусад шүүгчдээ хэлэлцэж дүгнэлт гаргана.

(Анхааруулах ба тоглолтоос хөөх)

54.Тэмцээний ерөнхий нарын бичгийн дарга нь тухайн тэмцээнийг сатуулах гэсэн хүнийг анхааруулах буюу хөөх эрхтэй.

2.Мөн тэмцээнд оролцож буй хүмүүсээс ёс суртхуунгүй байдал гаргасан хүнийг тоглолтоос хөөнө.

3.Өндөрлөгийн шүүгч өөрийнхөө шийдвэрийг үл тоомсорлосон хүнд анхааруулга өгнө.

(Торгууль)

55.Тэмцээнийг удирдан явуулж буй ерөнхий шүүгч нь өөрийн эрхийн дагуу тоглогчид,багийнхныг тэмцээний дүрмийг зөрчсөн,доромжилсон гэж үзсэн тохиолдолд цааш тоглох эрхийг хасна.

2.Өндөрлөгийн шүүгч нь Хажуугийн шүүгчийн хамт хосуудын болон багийнхны тоглох эрхийг хасч ялагчийг торуулахдаа:

(1)Хосыг талбайд гарч ирхийг зарлаж дуудахад гарч ирэхгүй байх

(2)Багийн хос ба хосууд багийн тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөхдөө,мэдүүлгэн дээрхи  нэр давахцах.

(3)Тоглогч болон менежер Хажуугийн шүүгчид дургүйцлээ илэрхийлсэн Дүрэм 49.2-4 мөн Өндөрлөгийн шүүгчийн шаардлагад хайхрамжгүй хандах:

(4)Тоглогч тоглох чадвараа алдаад завсарлага аваад цааш үргэжлүүлэн тоглох чадвартай болсон боловч тоглохоос татгалзсан үед .

(5)Тоглогч  3 удаа сануулга авах.

3.Шүүгч багийн тоглогч болон багийн менежер,тоглогчдод анхааруулах эрхтэй.Үүнд:

(1)Хэн нэг нь Дүрэм 16-2,3 ийг зөрчих

(2)Хэн нэг нь Дүрэм 17-2 ийг зөрчих

(3) Хэн нэг нь Дүрэм 52 ийг зөрчих

(4) Хэн нэг нь Дүрэм 54,3 Өндөрлөгийн шүүгчээс өгсөн заалтуудыг зөрчсөн

Тайлбар 31 Дүрэм 55

1.Багийн тоглолтын үед багийн тоглогч болон багийн менежерийн аль нэг нь доорхи Дүрэм 55-аас гадна 1, 8а, 2-р зүйлийн 4-т заасны дагуу үйлдэл хийвэл тоглох, тэмцээнд оролцох, мэргэжлийн эрхийг нь хасна.

2.Онц шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмнөх үзүүлэлтүүдийг хүчингүйд тооцох.

Софт теннисний ганцаарчилсан

 тоглолтын дүрэм

Ганцаарчилсан тоглолт

Ганцаарчилсан тоглолтын дүрэм нь хос тоглолтын дүрмээс өөр юм.

(Ганцаарчилсан тоглолтын талбай)

1.Ганцаарчилсан тоглолтын нүүрний шугамын өргөн нь үндсэн талбайн давуулалтын нүүрний шугамын өргөнтэй адил хэмжээтэй байхаар шинэчлэгдсэн дүрэмд заасан.

(Ганцаарчилсан тоглолтын талбайн зураглал)

2.Талбайн дагаж мөрдөх ёстой стандарт хэмжээ.

 

 

 

 

 

 

Шугамны нэр Тэмдэглэгээ Урт
Хажуугийн шугам IO,JT 23,77м
Нүүрний шугам IJ,OT 8,23м
Давуулалтын хажуугийн шугам EG,FG 12,80м
Давуулалтын шугам EF,GH 8,23м
Давуулалтын төвийн шугам MN 12,80м
Төвийн тэмдэг R,S 0,15м

(Тэмцээний үеийн дээд тоо)

3.Тэмцээний тоглолтын үеийн хамгийн их үе нь 7 үетэй буюу “Game” байна.Хэдийн тийм тэмцээнийг зохион байгуулагчид тоглолтын үеийг өөрсдөө сонгож тоглуулах эрхтэй.

(Давуулалтын дараалал)

4.Тоглолт эхлэх бүрд давуулалтыг талбайн баруун талаас эхэлж давуулж байх ба диагналаар баруун, зүүн талбайд ээлжлэн давуулалт хийж тоглоно.Тоглолтын төгсгөлд давуулалт аль ч талд дуусч болно.

(Давуулалтын байрлал)

5.Талбайн баруун талаас давуулах үед ганцаарчилсан тоглолтын талбайн баруун талын хажуугийн шугам, төвийн тэмдэг хоёрын дундаас, талбайн нүүрний шугамны араас дурын байрлалаас давуулна.

Талбайн зүүн талаас давуулах үед ганцаарчилсан тоглолтын талбайн зүүн талын хажуугийн шугам, төвийн тэмдэг хоёрын дундаас, талбайн нүүрний шугамны араас дурын байрлалаас давуулна.

(Давуулалт хүлээж авах дараалал)

6.Давуулалт хүлээн авагч нь өрсөлдөгчийнхөө давуулалтыг баруун, зүүн талбайгаас ээлжлэн хүлээж авах ба тоглолт бүрийн эхэнд талбайн баруун талаас давуулалтыг хүлээж авна.

(Шувтаргын тоглолтонд дагаж мөрдөх зүйл)

7.Шувтаргын тоглолтонд доорхи системийг ашиглана.

Тоглогч бүр тоглолт шийдэгдэх хүртэл буюу яалач тодортол 2 онооны давуулалтыг ээлжлэн гүйцэтгэнэ.Тоглогчид эхний 2 онооны дараа байраа солих буюу түүнээс хойш 4 оноо тутамд байраа сольцгоох болно.

(А болон В тоглогчдын жишээ тоглолтыг үзүүллээ. А тоглогч нь давуулагч болно)

1.Баруун диагналаар: А тоглогч В-ийн давуулалтын талбай уруу давуулалт хийх

2.Зүүн диагналаар: А тоглогч В-ийн тавуулалтын талбай уруу 2 дахь онооны давуулалтыг хийх. Үүний дараа давуулалт болон байраа сольцгооно.

3. Баруун диагналаар: В тоглогч А-ийн давуулалтын талбай уруу давуулалт хийх.

4. Зүүн диагналаар: Втоглогч А-ийн давуулалтын талбай уруу 4 дэхь онооны давуулалтыг хийх.Давуулалт солигдоно. Гэх мэтчилэнгээр хэн түрүүлж 7 оноо авсан тоглогч хожих болно. Хэрэв онооны харьцаа 6:6 болсон тохиолдолд хэн түрүүлж 2 оноо дараалан авсан тоглогч ялагч болно.

Үүнээс хойш давуулалтын дараалал ялагч тодортол 1-сээ дахин давтагдана.

(Шүүгчдийн байрлал)

8.Өндөрлөгийн шүүгч, туслах шүүгч болон шугамын шүүгч нь хос тоглолтын адил ганцаарчилсан тоглолтонд байрлана. Туслах шүүгчийн байрлал нь чөлөөтэй байдаг.

(Талбайн шүүгчийн байр, халхавч)

9.Өндөрлөгийн шүүгч болон туслах шүүгчид нь өөрсдийн цэгээс талбайгаа 3 хэсэгт хувааж ээлжлэн харж шүүнэ.(Ганцаарчилсан тоглолтын Дүрэм1-ийг хар. Энэ үед Өндөрлөгийн шүүгч нь талбайн зүүн талд байрлах ба туслах шүүгч нь бусад байрлалаас шүүнэ.)

Өндөрлөгийн шүүгч IJ, EG, MN, XY

Туслах шүүгч JT, FH, EF, GH, MN, XY

Шугамын шүүгч IJ, OT

Scroll To Top